#Тойрог1 мин унших
Баянмөнх багийн иргэдтэй уулзалт хийлээ

Өнөөдөр “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд Баянмөнх багийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж УИХ-ын хууль тогтоол, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.
Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөгжил, нийгмийн үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн саналыг дэвшүүллээ. Тухайлбал, ноолуур болон бусад түүхий эдийг орон нутагтаа боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн багийн Засаг даргагүй байгаагаас иргэдийн оролцоо сул, багийн нийтийн хуралд иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ.
Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажлын байрны аюулгүй байдал, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБ) асуудалд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв байгуулах хэрэгцээ байгааг мөн хөндсөн юм.
Мөн харьяалалгүй ахмад настнуудын нийгмийн халамжийн асуудал, гадаадын банктай холбоотой асуулт асууж, санал хэллээ.





