Үйл явдал1 мин унших
СДМЭХ-ны ерөнхийлөгч алдарт эхийн одонтой ээжүүд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхчүүд, охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд хандан баярын мэндчилгээ дэвшүүлж, онцлон талархал илэрхийллээ.

Тэрбээр мэндчилгээндээ монгол ээжүүд, эмэгтэйчүүдийг айл гэрийн багана, үр хүүхдийн түшиг, улс үндэстний үнэт баялаг хэмээн онцолж, хайр энэрэл, хатан ухаан, зүтгэл бүтээлээрээ гэр бүл, нийгэм, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байдгийг тэмдэглэлээ.
Мөн Төрийн ордонд зохион байгуулагдсан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцож, эх хүний алдар гавьяа, энэрэл хайр, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгэмд оруулж буй үнэт хувь нэмрийг хүндэтгэн алдаршууллаа.
Ээж хүний сэтгэл энэрлийн ундарга, эмэгтэй хүний ухаан гэрэл гэгээ, бүсгүй хүний оршихуй айл гэрийн аз жаргал, нийгмийн өнгө төрх, эх орны ирээдүйн бат бөх үндэс билээ.
СДМЭХ-ноос нийт ээжүүд, охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд Та бүхэндээ баярын халуун мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, хайр дүүрэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



