Үйл явдал1 мин унших

“Органик бүтээгдэхүүний гэрчилгээ”-тэй Монгол Улсын анхны тэжээлийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа

“Органик бүтээгдэхүүний гэрчилгээ”-тэй Монгол Улсын анхны тэжээлийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа

“Эйл Би Эйч Технологи” ХХК нь 2019 оноос Монгол малын онцлогт тохирсон тэжээлийн найрлагыг боловсруулах, туршилт судалгааг хийж, эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулсан байна.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт хоногт 50–150 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, одоогийн байдлаар “МИМО” брэндийн эрдэст премиксийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Амьд явах эрх бол хүний анхдагч эрх. Харин эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь суурь эрх юм. Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд Монгол хүний эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрхийг хангах, мөн мал аж ахуйн салбарт таван хошуу малыг эрүүл, органик тэжээлээр хангах зорилтыг дэмжин ажиллаж байна.

Энэ хүрээнд холбогдох судалгаатай танилцаж, Монгол малын эрүүл мэнд, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009