#Тойрог1 мин унших
УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймагт шаардлагатай зарим томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг судалж үе, шаттай шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ

УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.
Уулзалтын үеэр:
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын шинэ барилгын санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгах;
Хүүхэд хамгааллын байрны барилгыг төсөвт тусгах;
Жаргалант-Шинэ-Идэр- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн замын ажлыг урагшлуулах,
Дэд станцын трансформаторыг шийдвэрлэх зэрэг хөрөнгө оруулалтын төслүүдийг судалж, үе шаттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр илэрхийллээ.
Мөн энэ жил Хатгал – Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын барилгын ажил энэ жил эхэлнэ. Энэхүү зам ашиглалтад орсноор аялал жуулчлал, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд чухал түлхэц өгнө гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


