Үйл явдал1 мин унших

Япон улсын Цог жавхлант эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтанд оролцов

Япон улсын Цог жавхлант эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтанд оролцов

УИХ дахь Монгол- Япон найрамдлын бүлгийн даргын хувиар мэндчилгээ дэвшүүлж, хундага өргүүлэв.

Өнгөрсөн оны 7 дугаар сард Цог жавхлант эзэн хаан Эрхэм дээд хатны хамтаар монголын тал нутагт айлчилсан нь алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болохын зэрэгцээ манай ард түмний сэтгэлд улам илүү ойр дотно, танил болсон билээ.

Япон улстай тогтоосон хамтын ажиллагаа, харилцаа нь Монгол улсын гадаад харилцааны бодлогод онцгой байр суурь эзэлдэг бөгөөд Япон улс нь бидний хувьд гуравдагч чухал хөрш, Тусгай Стратегийн дотно түнш бөгөөд монгол улсын эдийн засаг, санхүүгийн  хүнд бэрх цаг үе бүхэнд тусламжийн гараа харамгүй сунгаж ирсэнийг манай ард түмэн сайн мэднэ.

Энэ өдөр хоёр орны харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэж байгаа олон хүндтэй эрхмүүдтэй уулзаж ярилцаж, санал солилцох сайхан байлаа. Үнэхээр хүн төвтэй харилцаа, жирийн ард иргэдийн хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэдний ярианаас сонсож байв.

Эзэн хаан, эрхэмсэг хатанд эрүүл энхийг хүсээд, цаашид хоёр орны түншлэл улам зузааран хөгжих, ард түмний эв нэгдэл, хамтын ажиллагаа илүү бэхжих, Монгол Япон орон цэцэглэн хөгжих, дэлхий дахинаа энх тайван найрамдал батжихын төлөө ерөөл өргөлөө.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009