Үйл явдал1 мин унших
Нагояа Их Сургуулийн Ерөнхийлөгч Сүгияма тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол Япон Парламентийн Бүлгийн дарга Ж.Галбадрах Нагояа Их Сургуулийн Ерөнхийлөгч Сүгияма тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.07.31/ Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Нагояа их сургууль нь МУИС-тай хамтарсан Хуулийн сургууль байгуулж, өдийг хүртэл маш олон нэр хүндтэй хуульчдыг бэлтгэж ирсэн билээ.
"Сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарт ач холбогдол өгч боловсролын салбарын экспертүүдийг докторантурт сургаж эхлээд байгаа юм. Миний бие 2019 оноос "Монголын төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах асуудалд" сэдвээр судалгаа хийж эхэлсэн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам Нагояад доктор хамгаалсан билээ.


Тиймээс бид Сүгияма ерөнхийлөгч болон Нагояа их сургуулийн төлөөллийг хамтдаа хүлээн авч уулзаж цаашид төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагыг бэлтгэхэд хамтран ажиллах талаар санал тавилаа.
Мөн Нагоя их сургуулиас 10 гаран Нобелийн шагналтан төрсөн бөгөөд Монголын залууст тэдний лекцийг сонсгох хүсэлтэйгээ илэрхийллээ.
Улсын хөгжил хүний хөгжлөөс гэдэг. Монголын боловсролын шинэчлэлд Нагоягийн жишгийг нэвтрүүлэхийг зорих болно" хэмээн тодотгов.

