Үйл явдал1 мин унших
Өвөрхангай аймгийн Нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийг байгуулахтай холбоотой баримт бичгийг гардууллаа

Ардчилсан намын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх ажлын хүрээнд, Өвөрхангай аймагт дотоод сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий Нутаг дэвсгэрийн Дэд зөвлөл байгуулагдаж, даргаар нь миний бие, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл томилогдсон билээ.
Тэгвэл өнөөдөр Өвөрхангай аймгийн Нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийг байгуулахтай холбоотой тогтоол, намын хорооны тэргүүлэгчидтэй хийсэн зөвшилцлийн тэмдэглэл, холбогдох албан бичиг, гишүүдийн анкет болон оршин суугаа газрын лавлагааг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланд хүлээлгэн өглөө.
