Үйл явдал1 мин унших
Аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан зөвлөгөөн боллоо

Аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан зөвлөгөөн өнөөдөр /2026.03.03/ болж байна.

Зөвлөгөөнийг нээж Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “Үндэсний бодлогын хорооноос баталсан Ардчилсан Намын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх журмын хүрээнд дотоод сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлууд хэрхэн төлөвлөгдөж буй талаар мөн Нутаг дэвсгэрийн Дэд Зөвлөлийн аймаг/дүүрэгт ажиллах удирдамж батлах тухай тайлбарлаж, санал авах тухай танилцууллаа.

Журмын дагуу байгуулагдсан Зохион байгуулах зөвлөлийн хуралдаанаар аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн ажиллах удирдамж, дотоод сонгууль зохион байгуулах цагалбарыг хэлэлцсэн. Өнөөдрийн зөвлөгөөнөөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, нөгөөдөр болох хуралдаанаар эцэслэн батална” гэв.
Үргэлжлүүлэн Намын байгуулалтын газрын дарга Л.Эрдэнэбулган Ардчилсан Намын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх журмын тухай танилцуулга, Нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн аймаг/ дүүрэгт ажиллах удирдамжийн төслийн тухай танилцуулгыг хийв.

Түүнчлэн Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан бүх шатны намын хурал, дотоод сонгууль явуулах цагалбарын тухай танилцуулж байна. Зөвлөлийн дарга, нарийн бичиг, шинээр сонгогдсон гишүүдийн ирц өндөр, ажил хэрэгч зөвлөлгөөн болж байна.
