Үйл явдал1 мин унших

Журмуудыг цэгцлэхэд (МҮХАҮТ)-тай хамтрахаар боллоо

Журмуудыг цэгцлэхэд (МҮХАҮТ)-тай хамтрахаар боллоо

Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаанд  чөдөр тушаа болсон дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, хүнд суртал, авлига, олон шат дамжлагаас чөлөөлөх санаачилгыг төрийн бүх шатанд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Ерөнхий сайдын (2026.01.29) өдрийн захирамжаар яамдын дэд сайд нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, ээлжит хурлаа хийж, салбартаа хэрэгжиж буй журмуудыг цэгцлэх ажилд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Сүүлийн жилүүдэд дүрэм, журмаар дамжуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн  эрх, эрх чөлөөг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас  журмуудыг цэгцлэх санаачилгад хувийн хэвшлийнхнийг төлөөлүүлж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичгийг (2026.03.10) өдөр байгууллаа.

Ингэснээр төр, хувийн хэвшил хамтран хүний ажиллаж, амьдрах, бизнесийн үйл ажиллагааны бүх шатанд хүнд суртал, ашиг сонирхол, авлига, хээл хахуулийн суурь нөхцөлийг үүсгэж буй дүрэм, журмуудтай хүчээ нэгтгэн ажиллаж, үр дүн, санаачилга, манлайлал гарган ажиллахаар боллоо.

Эхний ээлжид Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны эрх асуудлын хүрээнд  хэрэгжиж буй дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, бодит үр дүн гаргаж ажиллахаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016