Үйл явдал1 мин унших

Эцэг эхчүүдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх зохицуулалтыг Боловсролын ерөнхий хуульд оруулах шаардлага бий

Эцэг эхчүүдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх зохицуулалтыг Боловсролын ерөнхий хуульд оруулах шаардлага бий

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ЕБС-ийн захирлуудтай боловсруулж буй хуулийн төсөл, салбарын шинэчлэлий талаар танилцуулж, санал солилцсон юм.

Энэ үеэр захирлуудаас хэрэгжүүлэх шаардлагатай санал, санаачилгуудыг дэвшүүлж байв.

24 дүгээр сургуулийн захирал З.Нарантуяа:  Эцэг эхчүүдийг жилд дор хаяж нэг удаа сургуулийн үйл ажиллагаанд оролцож, хүүхэдтэйгээ ярилцах, сургуулийн орчинтой танилцах хагас өдрийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хуульчилж өгөх хэрэгтэй байна.

Одоогийн Боловсролын ерөнхий хуульд эцэг эхийн үүргийг тусгасан ч, хэрэгжүүлэх хариуцлагын механизм тодорхой бус байгаад байна.

Өчигдөрхөн цахим орчинд ахлах ангийн сурагчид нэгнийгээ дээрэлхэж, биед нь халдсан бичлэг тархаж, олон нийтийн анхаарлыг татлаа. Үүнээс өмнө ч ийм зүйл болж байсан. Тиймээс ийм төрлийн дээрэлхэлт, хүчирхийллийн асуудлыг эцэг эх, сургууль, төрийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх гарц гаргалгааг судалж, хуульд тусгах боломжийг авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009