#Тойрог1 мин унших
Өвөрхангай аймгийн гишүүддээ намын Гэрэгэ гардууллаа

УИХ-ын гишүүн П.Батчимэг Өвөрхангай аймгийн хэмжээнд Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий нутаг дэвсгэрийн Дэд зөвлөлийн (НдДЗ) даргын ажлын хүрээнд 2026 оны 3-р сарын 9, 10-ны өдрүүдэд Арвайхээр сумын Ардчилсан намын ХЭГ-т ажиллаж, сумдын намын хорооны дарга, Тэргүүлэгчидтэй зөвшилцсний үндсэн дээр аймгийн намын хорооны гишүүний сонгууль, сумын намын хороог зохион байгуулах чиг үүрэгтэй “Сум хариуцсан салбар зөвлөл”-ийг Өвөрхангай аймгийн нийт 19 сум тус бүрээр байгуулж дууслаа.

Мөн НдДЗ-ийн гишүүдийн хамт аймгийн намын хорооны гишүүний суудлын хуваарийг Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцүүлэн тогтоож баталлаа. Ингэснээр Өвөрхангай аймагт нутаг дэвсгэрийн намын байгууллага, удирдлагыг сонгох дотоод сонгууль явуулах нөхцөл бүрдлээ.
Аймгийн намын дарга Б. Ихбаяр болон дэд дарга, тэргүүлэгчид байлцан намын тэргүүний идэвхтэй гишүүддээ намын Гэрэгэ гардуулан өглөө.
