#Ажлын хэсэг1 мин унших
МАН эсхүл АН-ын эдийн засгийн эрх чөлөөний хууль бус Монголын, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөний хууль л гэж байх ёстой!

Одоохон...
#Ажлын хэсэг1 мин унших

Монгол Улсын Их Хурлын даргын энэ оны 28 дугаар захирамжаар байгуулагдсан "Эдийн засгийн эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж Намрын чуулганы завсарлагаанаар 2 удаа хуралдсан.
Ажлын хэсгийн гол зорилт бол Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах хуулийн төсөлд төрийн оролцооны зааг хязгаарыг тогтоох, хүнд суртал, зөвшөөрлийг цөөлж багасгах, иргэдийн бизнес эрхлэхэд саад бэрхшээл болж буй хууль, журам дүрмийг цуцлах харилцааг нэн тэргүүнд тусгах ёстой гэж үзэж байна.
Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг мөн хуулийн төсөл боловсруулж байна.
Эдгээр төслүүдийг нэгтгэж, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлэг, зөвлөл болон салбарын бизнес эрхлэгчид, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон бусад мэргэжлийн холбоодын саналыг нэгтгэн, үндэсний зөвшилцлөөр энэ хуулийг батлах ёстой.