Үйл явдал1 мин унших
П.Батчимэг: Олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн парламентийг аль нэг намын дарга удирддаг байж болохгүй!

Өчигдрийн /2026.03.16/ чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, 100 хувийн саналаар МАН-ын даргын ажлыг хавсран гүйцэтгэж буй Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулгандаа оролцохгүй байх шийдвэрийг гаргав.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах үйлдэл биш. Энэ парламент бол олон нам, эвслийн төлөөлөлтэй, 2 УИХ-ын дэд даргатай. Иймд нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламентийг аль нэг намын дарга удирддаг байж болохгүй. Чуулганы нэгдсэн хуралдааныг дэд дарга нар ч удирдаж болно.

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба