#Тойрог1 мин унших
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдлоо

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны анхдугаар хуралдаан 03.23-03.24-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж, Үндэсний бодлогын хороонд болон аймгийн намын хороонд нэр дэвшсэн гишүүдийг сонгон батламжиллаа.

Мөн уг хуралдаанаар Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын сонгууль болж УИХ-ын гишүүн П.Батчимэг сонгогдлоо.
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮБХ-нд нийт 29 гишүүн нэр дэвшин өрсөлдсөнөөс дараах 13 гишүүн сонгогдов.
Чөлөөт суудалд:
Г.Хосбаяр
О.Алтангэрэл
И.Мөнхжаргал
А.Цэрэнтогтох
Л.Бат-Орших
Б.Өнөржаргал
Г.Намсрай
Эмэгтэйчүүд:
П.Батчимэг
П.Пунсалмаа
Л.Түвшинжаргал
Д.Амарсайхан
Залуучууд:
Ц.Батболд
Т.Ганчимэг нар сонгогдлоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
