Үйл явдал1 мин унших
Нэгдүгээр сургуулийн захирал асан Н.Ганболдын нэрэмжит “Их Сунгаа” математикийн олимпиад боллоо

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 3-р сарын 20-ны Баасан гарагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн захирал асан Н.Ганболдын нэрэмжит “Их Сунгаа” математикийн олимпиадыг шагнал гардуулах ёслолд оролцлоо.
1-р сургууль хэзээний л маткматикаар сайн байсан. Тэр “брэнд”-ээ цаг хугацааны шалгуур даваад л өнөөг хүрсэн нь гайхамшигтай. Үе үеийн багш нар нь өмнөх үеийнхээ үлдээсэн өв, нэр хүндийг үгүйсгэлгүй, харин бэхжүүлэн авч яваагийн л үр дагавар бол энэхүү дэвшилтэт уламжлал юм. Үүний дүнд сурагч шавь нар нь л хожиж байгаа нь хамгийн гол ололт.


Хүүхдүүдэд математик шинжлэх ухааны болон амьдралын бүх л салбарт хэрэг болдгийг дурдаж ярив. Хууль, улс төр судлал, соёл, урлаг гээд өнгөц харахад тоо шууд шаардагдахааргүй салбарт ч математик сэтгэлгээ нэн хэрэгтэй байдаг тул олимпиадад оролцож буй хүүхдүүдийн эндээс олж авах мэдлэг, ур чадвар цаашдын амьдралд нь шууд л хэрэг болох нь гарцаагүй. Бяцхан дүү нартаа, багш сурган хүмүүжүүлэгчид болон эх эцэгт нь амжилт ерөөе!
Сэтгүүлч Ц.Соёлмаа

