Үйл явдал1 мин унших
"Гишүүн төвтэй нам E4 стратеги-Ахмадын оролцоо" сэдэвт уулзалт боллоо

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл МАН-ын Ахмадын холбооноос зохион байгуулсан “Гишүүн төвтэй нам E4 стратеги-Ахмадын оролцоо” уулзалтын үеэр ахмад гишүүд, иргэдтэй нээлттэй ярилцаж, тэдний санал хүсэлт, асуултад хариуллаа.
Энэ үеэр ахмадуудтайгаа халуун дулаан яриа өрнүүлж, дүүрэгтээ хэрэгжүүлж буй "ногоон" төслүүдээ танилцууллаа
Төслийн бодит үр дүнгээс дурдвал,
93 айл нарны эрчим хүч ашиглаж, үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаанаа төвийн шугамд борлуулан өрхийн орлогодоо нэмэр оруулж байна.
49 дүгээр сургууль нарны эрчим хүчээр цахилгаанаа бүрэн хангадаг анхны жишиг сургууль болж буй талаар хуваалцав.
