Үйл явдал1 мин унших
Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Сүзүки Такакотой албан ёсны уулзалт хийлээ

Миний бие УИХ-ын гишүүн, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн хувиар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Сүзүки Такакотой албан ёсны уулзалт хийлээ.
Хатагтай Сүзүки Такако нь 2026 оны 2-р сард Хоккайдогийн 7-р тойргоос нэр дэвшиж, ялалт байгуулан Японы Парламентад ажиллаж буй туршлагатай улс төрч юм.
Уулзалтаар эмэгтэй улс төрчдийн холбоо харилцааг бэхжүүлж, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо болон Японы либерал ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов.
Энэ хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих олон улсын шилдэг туршлагуудыг Монгол Улсад нутагшуулах асуудлыг хэлэлцэв.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн хувьд хатагтай Сүзүки Такаког тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урив. Монгол, Японы эмэгтэйчүүдийн нөхөрлөл, хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.


