Үйл явдал1 мин унших

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивамото Манатай албан ёсны уулзалт хийлээ

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивамото Манатай албан ёсны уулзалт хийлээ

Миний бие УИХ-ын гишүүн, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн хувиар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивамото Манатай албан ёсны уулзалт хийлээ.

Ивамото Мана нь Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын гишүүн бөгөөд эмч мэргэжилтэй, зохиолч, сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай, нийгмийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн хөгжил, боловсролын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрч юм.

Уулзалтаар эмэгтэй улс төрчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо болон эмэгтэйчүүдийн байгууллага хоорондын харилцааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов.

Энэ хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах асуудлыг хэлэлцэв.

Мөн уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан болон Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцож бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн хувиар Ивамото Манаг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урив.

Монгол, Японы эмэгтэйчүүдийн нөхөрлөл, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болтугай.

Эмэгтэйчүүдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2013