#Коммент2 мин унших

Д.Очирбат: Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд зөвхөн хувь хүний асуудал биш!

Д.Очирбат: Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд зөвхөн хувь хүний асуудал биш!

Улсын хэмжээнд 30-70 насны эрэгтэйчүүдийн зүрх судасны өвчин, хорт хавдраас шалтгаалсан нас баралт эмэгтэйчүүдээс 2.5 дахин өндөр байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд зөвхөн хувь хүний асуудал биш, гэр бүл, нийгмийн хөгжилд шууд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл зан үйлийг дэмжих нь бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна. Уг аян нь эрэгтэйчүүдийг өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах, эрсдэлээ үнэлүүлэх, тогтмол үзлэгт хамрагдах соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашид энэ төрлийн ажлыг шат дараатай өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллана.

Иймд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 30-65 насны эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, эрсдэлийн үнэлгээ хийн хяналтад авах “Эрчүүд өөртөө хариуцлагатай” хөтөлбөрийг эхлүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд 30-65 насны эрэгтэйчүүдийг бүртгэн авч, нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах юм. Үүнд эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд тооцогддог зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчлөлийн эрт илрүүлэг, эрсдэлийн үнэлгээ багтаж байна.

Д.Очирбат: Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд зөвхөн хувь хүний асуудал биш!

Чингэлтэй дүүрэгт 30-65 насны 28 мянга гаруй эрэгтэй амьдарч байна. Эдгээр иргэдийн талаас илүү хувь нь эрүүл мэндийн даатгалгүй, төдий хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагддаггүй гэсэн тооцоолол гарчээ. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү жилээс жилд нэмэгдэж байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байгаа нь нийт хүн амын эрүүл мэндийн түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байна. Иймээс энэ дүүргийн хэмжээнд эхний ээлжид эрсдэлт бүлэгт хамаарах эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах энэхүү хөтөлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран эхлүүлж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012