Байр суурь1 мин унших

Р.Батболд: Дотооддоо эдийн засгийн маш том цохилт ирэх хүлээлттэй энэ үед сайд нараа солиод сандал суудлын хэрүүл үүсгэхээс болгоомжлох нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Учралаас УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

Г.Занданшатар Ерөнхий сайд ажлаа муу хийснээс болж эдийн засаг унаж, нийгмийн байдал тогтворгүй болсон гэж ойлгохгүй байгаа. Энд цэвэр  улс төрийн асуудал явсан байх аа. Тэгэхээр та өөрийн Кабинетаа хэрхэн бүрдүүлье гэж бодож байна?

Бид тун эгзэгтэй нөхцөлд, тэр дундаа дотооддоо эдийн засгийн маш том цохилт ирэх ийм хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ үед сайд нараа солиод сандал суудлын хэрүүлтэй болгочих вий гэсэн эрсдэл бий. Тийм болохоор кабинетаа та юу гэж бодож байгаа вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ерөнхий сайдыг томилохХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021