Байр суурь1 мин унших
Х.Жангабыл: Дизель түлшний үнэ ирэх сард хоёр дахин нэмэгдэх нь.Үүнийг шийдэх ямар шийдэл байна вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Учралаас УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл:
Монгол Улсын Ерөнхий сайдаар нэр дэвшигч Н.Учрал туршлагатай, ажил хийх онцлогтой. Гэхдээ маш хүнд нөхцөлд та ажил авч байна. Ойрх Дорнодтой холбоотой дизель түлшний үнэ 4 дүгээр сард хоёр дахин нэмэгдсэн байна. Миний мэддэгээр сүүлийн 25 жилд ингэж 2 дахин үнэ нэмэгдсэн нөхцөлийг би хараагүй.
Манай улсын төсвийг бүрдүүлдэг уул, уурхайн компаниуд тэр чигтээ дизель түлшээр л амьдардаг. Одоо ажилладаг оператор компаниуд цахилгаан гаргадаг генераторууд тээвэр хийж байгаа. Тээврийн компаниуд бүгд дизель. Уул уурхайн бүтээгдэхүүн нийлдүүлэгч бүтээгдэхүүнээ яаж гаргаж экспортлох юм бэ? Төсөв бүртгэх асуудал асар их хүндэрнэ. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?

Миний харж байгаагаар энд гарц байгаа. ОХУ-аас 90% үлдсэнийг нь БНХАУ болон бусад улсуудаас авдаг байсан. Одоогийн байдлаар БНХАУ газрын тосны бүтээгдэхүүнээ экспортлохоо хориглочихсон байна.Бид 100% ОХУ-аас л авна. ОХУ-тай онгоцны түлшний гэрээг яаралтай хийх хэрэгтэй. Та ойрын хугацаанд ОХУ-д төрийн айлчлал хийж, энэ асуудлыг шийдэх тал дээр эхний ээлжид ажиллах хэрэгтэй болов уу. Ийм боломж бололцоо байна уу?