Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Монголын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ цаашдаа хэрхэн дэмжих вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Нэгдүгээрт, Евро Азийн эдийн засгийн холбоотой холбогдуулаад 2 зүйл тодруулж асууя. Та Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс болон Евро Азийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулснаар Монголд тэр бүр үйлдвэрлээд байдаггүй дийлэнх нь ХАА-н чиглэлийн 367 бараа бүтээгдэхүүнийг Евро Азийн холбооны эдийн засгийн холбооны 5 улс оронд татваргүйгээр гаргах боломж бүрдсэн. Тэгэхээр 15-50%-ийн татвар төлж мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур гэх жишээтэй ХХАА-н чиглэлийн ийм бүтээгдэхүүнүүдийг гадагш нь гаргаж худалдах, ингэснээрээ ЖДҮ-лэл эрхэлж байгаа энэ чиглэлийн ААН-үүд өсөж, бойжих орлого ашиг нь нэмэгдэх сайхан боломж нэмэгдсэн.

2026 оны 2 сард ОХУ-д айлчлах үеэрээ та худалдааны түр гэрээг ажил хэрэг болгох тал дээр тодорхой ажлуудыг хийхээр ярьсан байсан. Тухайлбал тарифын бус саад тотгорууд энэ гэрээг ажил болгоход саад болоод байгааг зохицуулна, шийдвэрлэнэ гэсэн. Хоёр улс хоорондын худалдааг илүү түргэн шуурхай, төвөггүй болгоход ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?
Хоёрдугаарт, монголын ЖДҮ, ХХАА-н чиглэлийн ЖДҮ-лэл эрхлэгчдийг цаашдаа хэрхэн яаж дэмжье гэж бодож байна вэ? Цагаан алт, хүнсний хувьсгал, шинэ хоршоо гэсэн хөтөлбөрүүдтэй хэрхэн яаж цааш нь үргэлжлүүлж, ЖДҮ-лэл эрхлэгчтэйгээ дэмжих бодолтой байгаа вэ?