Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Оюутолгой дээр заавал үр дүн гаргаж ажиллах ёстой!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Учралаас УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Ирэх сараас эхлээд, дизелийн үнэ литр тутамдаа бараг 2 мянган төгрөгөөр нэмэгдэх, үүнийгээ дагаад инфляц гэх мэт олон асуудлууд тулгарах нь. Ерөнхий сайд таны хувьд энэ хүнд мөчид зарлагаа хэрхэн танах вэ? Орлогоо хэрхэн бодитоор нэмэгдүүлэх вэ. Толгойны өвчин гарч ирнэ. Нийт орлогын 80%-ийг нь нүүрс, зэс л бүрдүүлж байгаа. Тэр дундаа зэс. Үүн дээр Оюутолгой дээр хийж байгаа хэлэлцээр, буцаад энэ хүнд цаг мөчид маш том нэмэлт орлого олох боломж болно. Парламентын зүгээс сүүлийн жилийн туршид Оюутолгой дээр Хянан шалгах түр хороо явлаа, сонсголоо хийлээ. Олон нийт ОТ дээр сүүлийн 17 жил явсан үйл явдлыг нэлээн сайн ойлгож мэдээллээ авлаа.

Оюутолгойн хэлэлцээрийг үе үеийн засгийн газрууд, үүн дээр алхам хийхгүй, ачаа гэж харж ухардаг байсан. Энэ бол бодит үнэн. Харин энэ удаа Оюутолгойн хэлэлцээр Монгол улсын эрх ашгийг хангахад, энэ эдийн засгийн хүндрэл цаашдаа явахад маш том боломж. Монгол Улсын эдийн засгийн хямралууд дээр Рио тинто дандаа ашигтай байсан. 2009, 2015 онд хэлэлцээрүүд явахад эдийн засгийн хямралыг стратегитаа ашиглаж, өөртөө давуу байдалтай гэрээ байгуулсан. Яг энэ тактикийг буцаад өөрсдийнхөө хэлэлцээрт, Монгол улсын Засгийн газар ашиглах ёстой. Цаашдаа цастай, бороотой байх нь. Энэ мөчид Оюутолгой дээр бид нар заавал үр дүн гаргаж авах ёстой.