Байр суурь2 мин унших
Б.Уянга: Нэн тэргүүнд эрчим хүчний найдвартай байдалд их анхаарах ёстой!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Учралаас УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Өнөөдөр бүгдээрээ энэ дэлхийн улс орнууд дэлхийн хэмжээнд эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал үүссэн гээд их олон гишүүд давтаад ярьж байх шиг байна. Гэхдээ улс төр гэдэг энэ их агуулгаараа тогтсон хэм хэмжээ, хэв маяг тэр чигтээ өөрчлөгдсөн гэдгийг санах хэрэгтэй. Бүх улсууд бүсээ чангалж байна. Эдийн засгаа тогтвортой байлгах, улс төрийн харилцаагаа жигд байлгах дээр анхаарч хэрэгжүүлж байгааг та анхаарч байгаа байх.
Монгол Улсын хэмжээнд дэд бүтэц, эдийн засагт хэрэгтэй чухал олон төслүүд гацсан хэвээрээ байгаа энэ үед Ерөнхий сайд болох гэж байна. Хамгийн эхлээд эрчим хүчний найдвартай байдалд их анхаарах ёстой. Цаасан дээр байсаар л байгаа станцуудаа барих ажлыг эхлүүлэх ёстой, үйлдвэржилт үүнээс эхэлнэ. Монгол Улсын хэмжээнд Оюутолгой төслөөс гадна эрчим хүчний гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай дараагийн том хөрөнгө оруулалтын гэрээг Рона Майнингтай хийж чадсан. Их гал дунд явж байгаад энэ гэрээг хийсэн.

Энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ Монголчууд өөрсдөө ажиллаад, өөрсдөө хөрөнгө оруулалтынхаа загварыг босгоод, өөрсдөөсөө их хэмжээний мөнгө хөрөнгө гаргахгүйгээр АМНАТ-аас тусгай төлбөр авдаг болоод, цааш цаашдаа том уул уурхайн төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлж чадсан, сайн туршлага болсон гэж үздэг. Бидэнд хөдлөөгүй байгаа хэд хэдэн ордууд байна. Мэдээж ашигт малтмалын үнэтэйгээ холбоотойгоор цааш, цаашдаа хөдлөх байх.