Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Өмнөх хоёр ЗГ-ыг АН биш МАН-ын албан тушаалын донтой хүмүүс огцруулсан шүү гэдгийг та үргэлж санаарай!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Нэгдүгээрт, Танд амжилт хүсье. Гэхдээ та нэг зүйлийг онцгой анхаарахгүй бол таны ажил өмнөх Ерөнхий сайдуудын араас орно. Танай нам бол албан тушаалын эрх мэдлийн шуналаар хэлхэлдсэн хүмүүсийн цуглуулга болсон байна. Энийг та намын даргын хувьд өөрчлөх хэрэгтэй. Хамгийн ойрын жишээ анх 2024 оны сонгуулиар АН-ыг засагт урихдаа "үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгуулагдсан УИХ, ЗГ бид нар үр дүнд хүргэхийн тулд хамтарч ажиллаач гэж урилга ирүүлсэн. Энэ урилгыг бид бас хүлээж авахдаа улс орны хөгжлийг бодоцгооё гээд бид бүхэн сайн ажилласан.
Танай гишүүд юу гэж ярьж байгаа вэ гэхээр АН-ынхан сайн ажилласан үнэн. Гэхдээ манайд сайд болох маш олон хүсэлтэй хүмүүс байна шүү дээ гэх... Тэгэхээр танай намын удаа дараагийн хагарал улсын хөгжлийг чөдөр мэт тушиж байна гэдгийг та сайн ойлгочхоорой. Өмнөх хоёр ЗГ-ыг АН биш Ардын намын албан тушаалын донтой хүмүүс огцруулсан шүү гэдгийг та үргэлж санаж явах хэрэгтэй.

Хоёрдугаарт, АН-аас болоод УИХ гацчихлаа гээд ярьсан. Гэтэл Г.Занданшатар даргыг огцруулах болохоор бүгдээрээ орж ирээд кнопоо дараад огцруулчихсан. Нөгөө албан тушаалыг л хэнээ. 2012-2016 онд санаж байна МАН-ынхан ирчхээд картаа хийдэггүй байсан. Хагаралдах үедээ нэгнийгээ хулгайч худалчаар нь дууддаг. Гэтэл та нар цаашаа нэгдээд янз бүрийн юмаа халхлах гэж байгаа сураг байна.
Намын даргын хувьд та мөрийн хөтөлбөрөө ер нь үзсэн үү? Хэдэн хувийн биелэлттэй байна аа? Эрүүл мэндийн салбартаа та МАН-ынхаа сайдыг тавих ёстой. Учир нь янз янзын сайд нар очоод энэ салбарыг чинь самарч дуусаж байна. Мөн эрчим хүчний сайдаа Монгол ар Ардын нам өөрсдөө авах ёстой. Ингэж байж та нар хариуцлагаа хүлээнэ.