Байр суурь3 мин унших
С.Эрдэнэболд: Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй хүний ааш, аяг, авир Монголын улс төрд том нөлөөтэй!
УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Нэгдүгээрт, "Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд. Нэг талаасаа энэ бол түүхэн том үүрэг бөгөөд хариуцлага ярьж байна гэсэн үг. Өмнөх хоёрЕрөнхий сайдын хувьд бол дандаа 20 давсан яам болон сайд нартай байсан. Одоо бол олон улсын эдийн засгийн нөхцөл байдалцомхон чадварлаг гэдэг шалгуурыг л тавьж байгаа. Н.Учрал Ерөнхий сайдын улс төрийн легаси болбол 15-аас хэтрэхгүй сайд нараар танхимаа бүрдүүлбэл сайн байна. 10 жилийн өмнө Жастин Фрүдо нийт сайд нарынхаа 50%-ийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж байсан. Ер нь бол хүсэл мөрөөдөл гэж байдаг бол зорилготой, зоригтой хүний өгцөө буюу ямар нэгэн шантаажид орохгүй засгийн газраа байгуулах ёстой.
Хоёрдугаарт улс төрийн манлайлал талаасаа улс төрөө бодоод заримдаа хуулиас түрүүлээд хуулиас даваад шийдвэрүүд гарах тохиолдол асар их байдаг. Тийм учраас тэр нь эргээд зөвтгөгддөггүй. Өнөөдөр үе үеийн Ерөнхий сайд нар хэвлэлээр үнэн худлаа нь мэдэгдэхгүй бие биеийгээ давах гэсэн зарим нь ичгэвтэртэй зүйл ярьж байна! Энэ утгаараа улс төрийн улс төрийн хандлага манлайлал гэдэг нэг л зарчимтай байдаг. Ерөнхий сайд гэдэг нэг талаасаа аль нэг намын дарга ч гэсэн талаасаа нөгөө Монгол Улсын эрх ашгийн тэргүүн хамгаалагч байдаг.

Гуравдугаарт, хууль хэрэгжүүлэх ажил бол ерөөсөө ЗГ-ын үндсэн ажил. Монгол Улсын төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, хашиж байгаа хүмүүс өдөр болгон гэмт хэргийн цуврал кино, орой болгон ярьж байгаа мэт хэвлэлээр бие биеийгээ баримт сөхөж ярьдаг боллоо. Тэгэхээр Ерөнхий сайдын хувьд шударга ёсыг тогтоох хуулийг хэрэгжүүлэх тэргүүн зорилгын хүрээнд иргэдийн хууль шүүхдээ итгэж ядаж байгаа, төрдөө итгэж ядаж байгаа энэ зүйл дээр энэ дээр болбол дандаа шийдвэртэй алхмуудыг хийх ёстой. Өнөөдөр хотын дарга гэхэд л үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг террорист гэж хочилж байна шүү дээ. Ийм зарчимтай улс төрч төрийн албан хаагч гэж байж болох уу. Хотын даргадаа хариуцлага тооцоорой. Тэр үнэн худлаа яриад байгаа мэдэгдэхгүй байгаа хүмүүстээ ч гэсэн бас нэг тийш нь болгоорой.
Дөрөвдүгээрт, эдийн засгийн үр өгөөжийг тооцохдоо энэ аливаа төсөл хөтөлбөрүүдийг ярихдаа дандаа иргэдийн мэдэх эрхийг хангаж оролцоог нь хангаж явмаар байна. Тэгэхгүй болохлоор ингээд том дүнтэй татвар төлөгчдийн мөнгийг нэг эрх мэдэлтэй дарга нар лоббидоод гаргаад ирчихдэг. Ингээд судалсан судал судлаагүйн завсар төсөл хөтөлбөрүүд ороод ирдэг. Ар дээр нь баахан популизм үүсдэг, улсын эдийн засаг нуран унадаг.
Н.Учрал гишүүнийг 27 жилийн хугацаанд мэдэх юм байна. Ерөнхий сайдын ажлыг хичээж хийнэ байх гэж найдаж байна. Монголын ард түмний мэргэн үг "азарганы дэл хаашаа, адууны зүг тийшээ" гэж үг байдаг. Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүний ааш аяг, авир бол Монголын улс төрд нөлөөлдөг. Пи ар хийгээд популист нэвтрүүлэг хийгээд гэмт хэргийн цуврал гаргаад л байвал иргэд нь талцаад л итгэл үнэмшилгүй болоод л нүглийн хар сүүдэр улсыг нөмрөөд хэрүүл маргаан нь явсаар байгаад хөгжил дэвшлээ боомилдог түүхийг бид нар мэдэж байгаа. Тийм учраас гэгээлэг, алсын харууцтай, тооцоотой, үндэслэлтэй, судалгаатай яваарай. Арслан мэт ноёныг барс мэт түшмэл дагана, барс мэт ноёныг чоно мэт түшмэд дагана, чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагана гэж. Энэ бол зарчим хүлээн зөвшөөрөгдлийн асуудал" гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
















