Үйл явдал1 мин унших
Фридрих Эберт Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзэр болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа

СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувьд Фридрих Эберт Сан /Friedrich Ebert Stiftung/-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзэр болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн уялдаа холбоог бэхжүүлэх талаар санал солилцлоо.

СДМЭХ-оос хэрэгжүүлж буй WOMEN хөтөлбөрийн хүрээнд залуу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлагчдыг бэлтгэх чиглэлд "Эмэгтэйчүүдийн академи" байгуулах, хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Түүнчлэн Фридрих Эберт Сан /Friedrich Ebert Stiftung/-ийн зүгээс алслагдсан хөдөө орон нутгийн малчин эрчүүдийн нөхцөл байдлын судалгааг хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг ажлыг WOMEN хөтөлбөрийн чиглэлүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх боломжийг хөндөн ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд санамж бичиг байгуулан ажиллах талаар хэлэлцлээ.



