Үйл явдал1 мин унших
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Уулзалтын үеэр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Элчин сайд Ина Марчюлёните Европын Холбоо энэ чиглэлд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, эмэгтэйчүүдийн квотыг бууруулах аливаа хандлага нь ухралт болохыг онцоллоо.

Миний бие хойд бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд эмэгтэйчүүдийг улс төрд бэлтгэх, манлайлагчдыг дэмжих зорилгоор Эмэгтэйчүүдийн академийг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулж, энэ чиглэлд Европын Холбоотой хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Мөн Литва улсын эмэгтэй парламентчидтай туршлага солилцох, онлайн уулзалт зохион байгуулах, тэр дундаа:
•Сошиал орчин ба эмэгтэй парламентчид
•Орон нутгийн сонгууль дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвийн хүрээнд хамтран ажиллах талаар санал нэгдэв.
Миний зүгээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал өндөртэй улс орнуудын туршлагыг судалж, нутагшуулахад идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Мөн хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд дараах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтын ажиллагааны боломжийг хөндөн ярилцав.
Үүнд:
•Эрдэнэт хотод 50МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах
•Орлогын түвшинд нийцсэн орон сууцны төслийг үргэлжлүүлэх
•Хотын замын ачааллыг бууруулах дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх
Элчин сайдын зүгээс Эрдэнэт хотод хэрэгжиж буй үерийн хамгаалалтын төслийг дурдаж, цаашид дэвшүүлсэн саналуудыг судлан үзэхээ илэрхийллээ.
???? Монгол, Европын Холбооны хамтын ажиллагаа, тэр дундаа эмэгтэйчүүдийн манлайлал, хөгжлийг дэмжих чиглэлд бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна.



