#Тойрог1 мин унших
Дадал сумын ЗДТГ-ын хамт олон Төрийн ордны үйл ажиллагаатай танилцлаа

Хэнтий аймгийн Дадал сумын ЗДТГ-ын хамт олон Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж тойргийн гишүүддээ Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөлд санал уламжиллаа.
Мөн түүхэн аялал жуулчлалын авто зам, “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ын мэдээллийн төв, орон нутгийн хот тохижилтын нэгжийн төсөвтэй холбоотой санал хэлж аялал жуулчлалын бүсэд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгох асуудлыг эсэргүүцэж, төрийн бодлогоор анхаарахыг хүслээ.
Дадал сумаас төрийн албан хаагчдаа эмнэлгийн үзлэгт хамруулж эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж байна.








