Үйл явдал1 мин унших
“МЕНТОР-105” хөтөлбөрийн Нийслэлийн бүсийн Ментор–Ментий нарын анхны уулзалт зохион байгуулагдлаа

Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, шинэ үеийн эмэгтэй улс төрчдийг бодлого, ёс зүй, стратегийн түвшинд бэлтгэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мөн туршлага, мэдлэгийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой “МЕНТОР-105” хөтөлбөрийн Нийслэлийн бүсийн Ментор–Ментий нарын анхны уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтаар Ментор, Ментий нар харилцан танилцаж, чөлөөтэй ярилцан, хамтын аяллынхаа эхлэлийг урам дүүрэн тавьсан үр өгөөжтэй өглөөг хамтдаа өнгөрүүлэв.
Хөтөлбөрт оролцож буй нийт Ментор, Ментий нартаа ирэх 6 сарын хугацаанд өндөр амжилт, үр бүтээл хүсье!


