Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг цогцоор нь нэгтгэж оруулахгүй бол салбарын хууль шиг харагдаад байна!

УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Анхдагч энэ хуулийг дэмжээд явах нь зүйтэй. Хуульд заалтуудыг нэмэх илүү сайжруулах боломж байгаа. Гэхдээ сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай гэсэн том нэртэй энэ хууль   кабинет, тохижилт, эрүүл мэндийн асуудал зэрэг зүйлийг тодотгож,  салбарын  хууль болчхоод байна.   Гэтэл сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг  цогцоор нь нэгтгэх ёстой.  Үүнийг сайжруулаад явах хэрэгтэй. Хэрвээ  энэ хэлбэрээр нь байх юм бол зөвхөн эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох гэдэг юм уу нэрийн өөрчлөх ёстой болчихно. Үе тэнгийн дээрэлхэлтийг хүмүүс маш их ярьж байгаа.

А.Ариунзаяа: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг цогцоор нь нэгтгэж оруулахгүй бол салбарын хууль шиг харагдаад байна!

Үе тэнгийн дээрэлхэлтийг  Монгол Улсад хүүхдийн хувьд 6 хуулиар зохицуулагдаж байгаа. Гэтэл энэ асуудал огт шийдвэрлэгдэхгүй байгаа.  Томчууд өөрсдөө энэ үе тэнгийн дээрэлхэлтийг зүгээр энгийн юм гэдэг ойлголтыг нийгэмд өгчхөөд байгаа. Монголчууд өнөөдрийг хүртэл хүүхэд хүмүүжлийн аргыг биеийн шийтгэлээр хүүхдээ сургадаг тохиолдол гаргасаар байгаа. Энэ нь хүүхэд хүчээр л асуудлыг шийднэ. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, зоддог, гэсэн ойлголтыг авч байна. Томчууд төрийн ордондоо хүртэл үе тэнгийн дээрэлхэлтийг хийж байгаа. Иймээс томчууд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Бид маш их хууль гаргадаг. Хүүхдийн үдийн хоолны хуулийг гаргачихсан. Гэтэл  хэрэгжихгүй байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009