Байр суурь1 мин унших

Ц.Туваан: Улстөржилтөө багасгахгүй бол үр дагаврыг нь дийлэхгүй байгаагийн тод жишээ шатахууны асуудал дээр гарсан шүү!

УИХ-ын чуулганы /2026.04.02/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд, үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

2 улсын хоорондын хэлэлцээрийг маш хурдтай батлаад өгчихсөн нь зөв. Монгол улс энэ төрлийн хэлэлцээрийг нийт хэдэн улстай хийсэн, хэдтэй хийхээр хүлээгдэж байгаа вэ?

Ц.Туваан: Улстөржилтөө багасгахгүй бол үр дагаврыг нь дийлэхгүй байгаагийн тод жишээ шатахууны асуудал дээр гарсан шүү!

Энэ төрлийн хэлэлцээр хийгдсэн хамгийн олон Монгол Улсын иргэн амьдарч байгаа 5 улсыг тэнд иргэдийнхээ тоотой хэлж өгөөч. Улс хоорондын хэлэлцээрийг маш нухацтай, хариуцлагатай хандаж хиймээр байгаа юм. Өмнө нь бид 2 хөрштэйгөө хийсэн туршлага бий. ОХУ-тай хийх газрын тосны бүтээгдэхүүн, онгоцны түлшний хэлэлцээрийг хэлж болно. Тухайн үед улстөржиж хайнга хандсан. Цаг хугацаа маш хурдан өнгөрч дахин нэг жил өнгөрсний дараа орж ирж байна. Үүнээс болж  нефть бүтээгдэхүүний хангамж саарч асуудал үүссэн. Төрийн өндөрлөгүүд, сайд нар нь очиж гуйхаас холгүй юм болж байна. Улс төржилтөө бага хийчихгүй бол үр дагавар нь их гараад байна. Үүний тод жишээ газрын тосны бүтээгдэхүүн дээр гарч байгаа шүү.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009