Байр суурь1 мин унших

Б.Батжаргал: Хэлэлцээр байгуулсны үр дүнд гадаадад буй монголчууд нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдсантай адил үйлчилгээ авч чадаж байна

УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад  НДЕГ-ын дарга Б.Батжаргал хариуллаа.

Олон улстай хэлэлцээр байгуулж байгаагийн үр дүнд гадаадад байгаа монголчуудын 35-38 орчим хувь нь нийгмийн даатгалын тогтолцоонд  хамрагдсантай адилхан нөлөөтэй үйлчилгээ үзүүлэх ийм хэлэлцээрүүд хэрэгжиж байна. Одоогийн Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулиар бол нийгмийн даатгалд гадаадад байгаа монголчууд даатгуулах боломж нь  нээлттэй.

Б.Батжаргал: Хэлэлцээр байгуулсны үр дүнд гадаадад буй монголчууд нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдсантай адил үйлчилгээ авч чадаж байна

Заавал биечлэн ирэх шаардлагагүй болсон. Цахимаар даатгуулах бүх сувгийг нь  нээгээд өгчихсөн байгаа. Сүүлийн тоогоор 4-5 мянга орчим даатгуулагч гадаад улсаас Монгол улсдаа даатгуулаад явж байна  гэсэн тоо баримт байна. Дараагийн удаад Австрали болон бусад улсуудын хэлэлцээр ороод ирэх тусам гадаадад байгаа монголчуудын даатгалд хамрагдах хувь 50-60% болох ийм боломж бүрдэж байна гэж харж байгаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009