Үйл явдал1 мин унших
О.Номинчимэг: Төрийн өмчийн менежментийг шинэчилж, зөв удирдан зохицуулснаар үр ашгийг нь ард түмэн хүртдэг байх механизмыг бүрдүүлнэ
Энэ хаврын чуулганаар миний одоо ахлан ажиллаж байгаа нийтийн өмчийн хууль буюу одоо хуучнаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Энэ хууль 1996 онд анх батлагдсанаасаа хойш одоо 39 ийм техникийн шинж чанартай нэмэлт өөрчлөлт орж байсан боловч сууриараа ерөөсөө өөрчлөгдөж чадахгүй 30 жил болсон. Төрийн өмч гэдэг маань өөрөө ард нийтийн ашиг өгч байдаг. Баялгийн хуваарилалтын суурь хууль байдаг. Гэтэл бид хуулиа бас 30 жил суурийг нь хийж чадахгүй. Хяналт хариуцлагын механизм маш сул байсны үр дүнд ингээд нийгэмд гарч байгаа өмч хувьчлалын гэдэг юм уу баялаг хуваарилалтын бухимдлууд гардаг. Тэгэхээр энэ хуулиар энэ бүхнийг таслан зогсоож цаашид төрийн өмч буюу олон нийтэд ашгаа өгч байх ёстой
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
