Байр суурь1 мин унших

Х.Тэмүүжин: Хиймэл оюун ухаан хүмүүст маш сайн хэрэгсэл болж байгаа ч бид өөрсдийгөө хөгжүүлэхгүй бол мөдхөн хиймэл оюун ухааны хэрэгсэл болж хувирна!

Нээлттэй парламент хөтөлбөр нь залуучуудын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, оролцоог идэвхжүүлэх, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой юм.

Энэхүү хөтөлбөрт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ментор гишүүнээр оролцож, хаалтын үйл ажиллагаанд оюутан, залуусдаа хандан үг хэллээ.

Тэрээр "Цаг үе маш өрсөлдөөнтэй. Хүмүүс хоорондоо өрсөлддөг байсан бол одоо хиймэл оюун ухаантай өрсөлдөх хэмжээнд очих гэж байна. Хиймэл оюун ухаан хүмүүст маш сайн хэрэгсэл болж байгаа.

Х.Тэмүүжин: Хиймэл оюун ухаан хүмүүст маш сайн хэрэгсэл болж байгаа ч бид өөрсдийгөө хөгжүүлэхгүй бол мөдхөн хиймэл оюун ухааны хэрэгсэл болж хувирна!

Гэхдээ бид өөрөө өөрсдийгөө хөгжүүлэхгүй бол мөдхөн хиймэл оюун ухааны хэрэгсэл болж хувирна. 

Асуулт асуучихаад шууд хариулт хүлээх биш хариултаа бүтээлчээр хайгаарай. Тархиа хөгжүүлж хов жив, сэтгэл хөдлөлөөр биш асуудалд баримттай, үндэслэлтэй хандаж сурвал зогсох газар чинь бат бөх байх болно"

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009