Үйл явдал1 мин унших
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо"-ны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо

Ардчилсан намын дэргэдэх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо"-ны Анхдугаар чуулган боллоо.
Улс төрийн намуудаас анх удаа ийнхүү холбоо байгуулж, 21 аймаг, 9 дүүргээс ирсэн төлөөлөгчдөөр холбооныхоо дүрмийг хэлэлцүүлэн баталж буй түүхэн үйл явдал болж байна.

Тус холбооны Дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын Гишүүн Ш.Бямбасүрэн ажиллахаар болж батламжаа гардан авлаа.
Хүртээмжтэй, ээлтэй нийгмийн төлөө Ардчилсан намын гишүүд нэгдэж, намын бодлого төлөвлөлтөд тусгахаар ажиллаж байгаад талархалтай байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
