#Ажлын хэсэг1 мин унших

Кибер аюулгүй байдлын хуулийг шинэчлэх шаардлагатай талаарх дүгнэлтийг ажлын хэсэг дэмжлээ

Кибер аюулгүй байдлын хуулийг шинэчлэх шаардлагатай талаарх дүгнэлтийг ажлын хэсэг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэд байгуулагдсан Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлох ажлын хэсгийн ээлжит хурал (2026.04.06)-ний өдөр боллоо. 

Хурлаар Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн бодит байдал, тулгараад буй хүндрэл бэрхшээл, эерэг, сөрөг нөлөөллийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн дүнд хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзэж, оролцсон гишүүдийн 100% саналаар дэмжин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд дүгнэлтээ танилцуулахаар болов.  Хуралдааны үеэр:

• Шинээр үүсэж буй технологийн нэр томьёог нэг мөр болгох

• Хуулийн шинэчилсэн найруулгад иргэн төвтэй зарчим баримтлах

• Хүний эрхийн Үндэсний Комиссын санал тусгах шаардлагыг онцоллоо. ехнологийн эрчимтэй хөгжилтэй зэрэгцэн кибер эрсдэл нэмэгдэж буй энэ үед ойлгомжтой, хэрэгжих боломжтой, иргэний эрхийг хамгаалсан хууль нэн чухал байна.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009