Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Хуулийн төслийн зарим заалтыг татварын хуулиар зохицуулах боломжтой
УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн :Д.Энхтүвшин:
Өргөн мэдүүлсэн хуульд гурван татварын хөнгөлөлттэй холбоотой асуудал байгаа. Нэг, ААНОАТ-ын хуулийн 22.9 буюу өнгөрсөн 2 жилийн өмнө баталсан нэг хувийн хөнгөлөлттэй холбоотой Үндэсний шигшээ багтай багуудад татварын хөнгөлөлтөд оруулахаар оруулж ирж байгаа. Үүнийг дэмжинэ. Хамрагдах хүрээ нь шатар болон и-спортын холбоо энд орохоор юм байнаа. Төсөв дээр ямар нэгэн нөлөө байхгүй ААН-үүдтэй хамтарч ажиллаад, зардал мөнгөө шийдүүлэх бололцоо боломж нээгдэж байгаа учраас үүнийг дэмжиж байгаа юм.
Гаальтай холбоотой асуудал нь тодорхой хэмжээгээр хуулиар зохицуулах бололцоо боломж байгаа учраас тэр хүрээгээрээ зохицуулах бололцоотой. Нөат-ын асуудал дээр хөнгөлөлт чөлөөлөлтийг ААН-үүд аль болохоор багасгая, бүгдээрээ татвар төлдөг болъё гэж байгаа. Энэ үед үүнийг татварын хууль дээр оруулаад явсан нь зөв гэсэн ийм саналтай байгаа юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



