Байр суурь2 мин унших

С.Одонтуяа: Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулахад зориулж хэдэн аж ахуй нэгж нэг хувийн татвараа төлсөн бэ?

УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хуулийн төслийг бол дэмжиж байна. Энэ спорт хүүхэд залуучуудын бас ирээдүйн асуудал дээр төрийн бодлогоор дэмжээд явж байх нь маш зөв зүйтэй гэж үзэж байгаа учраас энэ хуулийг дэмжиж байна. Энэ хуультай холбоотой бас нэг зүйлийг ташрамд хэлчихье. Татварын жилийн татвар ногдох орлогын нэг хувь хүртэлх хэмжээнээс хэтрэхгүйгээр  и-спортод мөнгө оруулахыг зөвшөөрч байна. Ялангуяа энэ агаарын бохирдлыг бууруулахад 22.9.1 гэсэн заалт маш чухал заалт болсон. Улсын төсвөөс бид агаарын бохирдлыг бууруулахад төдийлөн мөнгө зарцуулж чадахгүй байгаа. Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороон даргаар ажиллаж байхдаа ямар мөнгөөр агаарын бохирдлыг бууруулах вэ гэхээр төсөв байхгүй, яг энэ мөнгөн дээр л бууж байгаа. ААН-үүдтэй уулзаж, ярилцаад дэмжүүлээд  6 орчим тэрбум төгрөгийг бид олоод, энэ агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан юм.

С.Одонтуяа: Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулахад зориулж хэдэн аж ахуй нэгж нэг хувийн татвараа төлсөн бэ?

Маш олон сургуулийг газад шилжүүллээ, автомашин дээр утаа хэмжигч, утаа бууруулагч тавилаа гэх мэтчилэн. Энэ бол төсөв хөрөнгөд найдахгүйгээр, өөрсдөө ААН-үүдтэй ярьж хийж болох чухал заалт орсон юм. Тиймээс энэ хуулийг зөв зүйтэй хууль гэж хэлэх гээд байгаа юм. Гишүүд утаа эхлэхээр гамшиг боллоо гээд бусад үед мартчихгүй. Уг нь гишүүд маань нэг тэрбум төгрөгийг ААН-үүдтэй ярьж олоод, үүгээрээ өөрийнхөө орон нутагт нэг сургууль, цэцэрлэгт агаарын бохирдлыг бууруулахад энэ мөнгийг нь зарцуулчихвал хууль нь байгаа юм. 2025 оны дүнгээр энэ нэг хувьд хэчнээн төгрөг ААН-үүд зарцуулсан ийм дүн тооцоо байна вэ? 2025 онд хэр их мөнгө  энэ хөнгөлөлтөд хамрагдсан юм бол.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009