Үйл явдал1 мин унших

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа

Ардчилсан Намын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл аймаг, дүүргийн намын дарга нарын бүрэн эрхийг албан ёсоор батламжлав.

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон П.Батчимэг батламжаа гардан авлаа.

Ардчилсан Намын ХVIII Их хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Их хурлаар намын бодлого, бүтэц зохион байгуулалт, цаашдын зорилтыг тодорхойлов.

“Намын шат шатны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж нийслэл, орон нутгийн иргэдтэйгээ илүү ойр ажиллах нь намын хөгжлийн чухал үндэс” гэдгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл онцолсон юм.

Өвөрхангай аймгийн АН-ын даргаар сонгогдоод буй УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Намын дарга болох нэг асуудал, намын даргад нэр дэвшиж, намын гишүүдийн итгэл хүлээж, хүлээн зөвшөөрүүлэх нь юу юунаас чухал асуудал.

Хэн нэг ширээ сандалд дурласан, хийрхсэн хүний хийдэг ажил яав ч биш, хийж дийлнээ гэж зорьсон зорилготой хүний хийх ажил гэж харж байгаа.

Намын шинэчлэлд бэлэн, намын гишүүд дэмжигчдийн итгэлийг дааж, ялалт амжилтын гараанаас хамтдаа зүтгэх том ажил хаяанд иржээ.

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009