Байр суурь2 мин унших

О.Саранчулуун: Цаашдаа сургуулийнхаа статусыг ярихдаа их, дээд сургуулиа улс төрөөс салгамаар байна

УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асуулаа.

Миний хувьд  энэ ажлын хэсэгт  орж ажилласан. Шинжлэх ухааны байгууллагуудын статус болон тодорхойлолт байр сууриудыг нэг мөр цэгцлэх, шинжлэх ухааны салбар их дээд сургуулийн асуудлуудыг хөндөх зорилгоор ажлын хэсэгт орсон. Өнөөдөр  хэлэлцэж байгаа хууль дээр  үндсэндээ  2 төрлийн асуудлыг бол яриад байна. Нэг,тендерийн үед шаарддаг материалыг болиулах босго ярьж байгаа. Хоёр, мэдээллийн сангийн асуудал ярьж байгаа.Бид нар шинжлэх ухаан технологийн асуудлыг ярихдаа юуг орхигдуулаад байгаа вэ гэхлээр одоо байгаа их дээд сургуулиудынхаа статус болон байр суурийг  хуулийн нэр томьёонд  цэгцэлж чадахгүй байна. Одоо хүртэл зарим их дээд сургууль төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг нэртэй байгаа. Энэ хуулийн болон хуулиас дагалдаж байгаа  тендер дээр тавигдах шаардлагаас хэн чөлөөлөгдөх вэ гэдгийг харахлаар. Энэ нэр ангиллаараа  хүрээлэнгүүд  илүү байна.  Энэ нь төрийн өмчит болж байгаа гэсэн үг. Судалгааг  зөвхөн төрийн өмчийн байгууллагууд  хийдэггүй. Олон улсын байгууллагууд маш олон бодлогын судалгаа, шинжилгээ хийдэг. Хөндлөнгийн шинжээч ажилладаг. Бид нар эндээс маш их мэдээллүүдийг авдаг. Гэтэл  энэ зүйлд  ОУБ-ын болон иргэний нийгмийнхэн  судалгаанууд орохгүй болчхоод байгаа гэсэн үг.

О.Саранчулуун: Цаашдаа сургуулийнхаа статусыг ярихдаа их, дээд сургуулиа улс төрөөс салгамаар байна

Сүүлийн үед хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд төрийн өмчит хуулийн этгээдэд давуу байдал олгож байгаа нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг харагдаад байгаа.  Судлаач хүний хувьд үүнийг хэлж байгаа юм. Цаашдаа сургуулийнхаа статусыг ярихдаа их, дээд сургуулиа  улс төрөөс салгамаар байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нь улс төрийн томилгоо, улс төрийн асуудлууд их орж байгаа учраас хараат бус байдлыг бий болгож байна. Их дээд сургуулийн удирдлага өөрөө их дээд сургуулийнхаа төлөөлөл байж, сонгогдох ёстой. Энэ асуудал болон мэдээллийн санг иргэний нийгмийн салбар болон ОУБ-д нээлттэй болгох асуудлаар дараагийн хуулийн төслийг санаачлах уу.  Уг нь мэдээлэл байршиж байгаа бол хүртээмжтэй байх ёстой.  Хуулийн төслийн хүрээнд шинэ заалт оруулж болохгүй гээд байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016