Үйл явдал1 мин унших
Хуулийн төсөлд онлайнаар санал хүлээж авлаа

хуулийн төслийн хэлэлцүүлэг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2026.04.23/ Булган аймгийн нийгмийн ажилтнууд, нийгмийн бодлогын хэлтсийн алба хаагчидтай онлайнаар уулзаж Нийгмийн ажлын тухай хуулийн төслөө танилцуулж саналуудыг хүлээж авлаа.
Тэрбээр, үргэлжлүүлэн бүх аймаг, дүүргийн НА-уудтай биетээр, онлайнаар уулзахаар зорьж байна. Зардал, үр ашиг, хүртээмжийн хувьд хамгийн боломжит хувилбар онлайнаар уулзах байна хэмээн тодотгов.
