Үйл явдал1 мин унших
"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл" анхны хэлэлцүүлэг болов

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монголд 997 мянган өрх байгаагаас 567 мянга нь хүүхэдтэй. Үүнээс 4+ хүүхэдтэй өрхийн тоо 54.9 мянга байна. Эх, хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдлыг бодлогоор дэмжих шаардлагатай. Иймд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах хуулийн төсөл" өргөн барьсан билээ.

Хэлэлцүүлгээр Боловсролын яам, ГБХНХЯамны мэдээллийг сонсож, хүн амзүй судлаач эрдэмтдийн судалгааны үр дүнтэй мөн танилцлаа. Мөн алдарт эхийн одонтой, одон авах гэж байгаа ээжүүдийг хамраад нийт 130 гаруй оролцогчидтойгоор Монгол улсын хүн амзүйн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн бодлого дээр санал солилцлоо.
Цаашид гэр бүлийн хөгжлийг дэмжих эрх зүйн шинэчлэл хийх, Эх, нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтүүдэд хүрлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь бодит нөхцөлд тулгуурласан, хэрэгжих боломжтой шийдлүүдийг боловсруулахад чухал ач холбогдолтой боллоо. Яригдсан асуудлууд дээр үндэслэн дахин хэлэлцүүлэг хийхээр тогтов.
