Үйл явдал1 мин унших
“Эрүүл мэндийн татвар ба тогтвортой санхүүжилт–Парламентчдын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцов

Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассемблейн хүрээнд Эрүүл мэндийн хороо болон ДЭМБ хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн татвар ба тогтвортой санхүүжилт–Парламентчдын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Номинчимэг зочин илтгэгчээр уригдан оролцлоо.
Тус хэлэлцүүлгийн үеэр миний бие санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хууль, мөн тамхи, согтууруулах ундаа, чихэрлэг ундаанд ногдуулах татварын эрх зүйн орчны талаарх Монгол Улсын туршлага, хэрэгжилтийн явцыг танилцууллаа.
Олон улсын шилдэг туршлага, бодлогын чиг хандлагын талаар мэдээлэл солилцсон үр өгөөжтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
