Үйл явдал1 мин унших

ОУПХ-оос Х.Булгантуяагийн нэр хүндийг унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа хийгдсэн байж болзошгүй тул олж тогтоохыг Монгол Улсын Их Хуралд даалгалаа

ОУПХ-оос Х.Булгантуяагийн нэр хүндийг унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа хийгдсэн байж болзошгүй тул олж тогтоохыг Монгол Улсын Их Хуралд даалгалаа

ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн даргалдаг Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар олон улсын 400-гаад парламентчдад танилцуулж, шийдвэр гаргууллаа.

Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв. Өөрийнх нь улстай холбоотой хэрэг хэлэлцэх үед тухайн улсын төлөөлөгч оролцож болохгүй, шийдвэрийн төсөлд санал өгөх эрхгүй, бусад гишүүдтэй ч санал солилцох ёсгүй гэсэн хатуу дэг журамтай тул Монголтой холбоотой шийдвэрийг тус хорооны дэд ерөнхийлөгч Замби улсын парламентын гишүүн Харри Камбони зарлав.

Уг шийдвэрээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо.

Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргасныг танилцууллаа.

Энэ удаагийн хурлын үеэр парламент руу дайрах нь ардчилал руу дайрч буй хэрэг. Хамтдаа арга хэмжээ авч, дуу хоолойгоо өргөх нь зөвхөн хувь парламентын гишүүдийг хамгаалж буй хэрэг биш харин ардчиллын зарчмыг хамгаалж байгаа асуудал гэдгийг онцолж байна.

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009