#Коммент2 мин унших
Д.Рэгдэл: Судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа ашигласнаар хүртэх өгөөж эрс нэмэгдэх системийг хуульчилж байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Манай улсад Шинжлэх ухааны байгууллага 1921 онд үүсгэн байгуулагдсан. Улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах хэмжээнд хөрөнгө төсөвлөж байсан тухайн цаг үед цөмийн физик, сансар судлал, генетик гэх мэт шинжлэх ухааны бүх салбар хөгжсөн түүхтэй.
Тэгвэл өнөөдөр дэлхийн улс орнууд ДНБ-ийнхээ 2 хувийг энэ салбартаа зориулдаг бол манай улс 2025 оны байдлаар 0.17 хувийг төсөвлөсөн. 2027 онд 0.36 хувьд хүргэх зорилго тавьж, энэ зорилгодоо хүрч чадвал манай улсын ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР Азид өрсөлдөх чадвараа ахиулах боломж нээгдэнэ хэмээн эрдэмтэн судлаачид ярьж байна.
Мөн одоо байгаа нөөц, бололцоонд тулгуурлаж, тодорхой өөрчлөлтүүдийг хийснээр салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах гарц шийдлийг боловсруулан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлтээр оруулахаар Д.Рэгдэл нарын УИХ-ын гишүүд ажиллаж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Хуулийн төсөл батлагдсанаар,
Бүр Монгол Улс даяар төсвийн хөрөнгөөр, төрийн өмч болон орон нутгийн өмчийн оролцоотойгоор хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлуудын бүх тайланг хадгалдаг мэдээллийн нэгдсэн сантай болно.
Төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд өөрийн судалгааны ажлын үндсэн чиглэлээр тендерт оролцох боломжууд нээгдэнэ.
Судалгааны ажил хийлгэх зардалд улсын төсвөөс 50-60 тэрбум төгрөг гарч буй албан бус мэдээлэл бий. Тэгвэл энэ мөнгө мэргэжлийн эрдэмтдийн гар дээр очсоноор чанартай судалгаа хийх боломжийг бүрдүүлэх юм. Хамгийн чухал нь судалгааны үр дүнг захиалагч байгууллагууд нь цаашдынхаа үйл ажиллагаанд ашиглах боломж, хүртэх өгөөж эрс нэмэгдэнэ гэж харж буйгаа УИХ-ын гишүүн Д.Рэгдэл онцлов.