Үйл явдал1 мин унших
МАН-ын төлөөлөгчид Германы социал демократ намын удирдлагуудтай уулзлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Айлчлалын хүрээнд энэ сарын 20-ны өдөр Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Германы Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тим Клюссэндорф тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж нам хоорондын хэлэлцээ хийлээ.
Уулзалтаар хоёр намын хамтын ажиллагаа, социал демократ үзэл баримтлалын өнөөгийн чиг хандлага, намын шинэчлэлийн асуудал болон “Дэлхийн дэг журам шинэчлэгдэж буй нөхцөл дэх социал демократ түншлэл”, улс төрийн намуудын үүрэг, хариуцлага, сорилт болон хэтийн төлөв зэрэг өргөн асуудлаар санал солилцов.
Мөн энэ үеэр Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын шинэ хөтөлбөр: нөхцөл байдал, үйл явц, зорилго” сэдвээр, Германы Социал Демократ намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Тим Клюссэндорф “ГСДН-ын шинэ хөтөлбөр: өнөөгийн нөхцөл байдал, үйл явц, зорилго” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд талууд социал демократ үнэт зүйлсэд суурилсан хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нам хоорондын харилцааг бодлогын түвшинд өргөжүүлэх, туршлага солилцоог тогтмолжуулахад санал нэгдлээ.
