#Тойрог1 мин унших

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй "Нийгмийн ажлын тухай" анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас Төв аймгийн Батсүмбэр суман дахь ГБХНХЯ-ны харьяа Ахмад настны үндэсний төвд зохион байгууллаа.

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

Тус хэлэлцүүлэгт хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцож, Ахмад настны үндэсний төвийн болон Төв аймгийн Батсүмбэр, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдын төрийн байгууллагад ажиллаж буй 34 нийгмийн ажилтнуудад нийгмийн үйлчилгээний салбарт чанарын шинэчлэл хийх, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн баталгааг сайжруулах зорилготой хуулийн төслийн талаар танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.

Энэ хүрээнд Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, 205 ахмад настанд тогтмол үйлчилгээ үзүүлж буй тус төвийн албан хэрэгцээнд шаардлагатай зөөврийн компьютер, хэвлэгч, тэргэнцрийг шийдвэрлэн өглөө.

Нийгмийн хөгжлийн төлөө сэтгэл зүтгэл, мэргэжлийн ур чадвараа зориулан ажиллаж буй нийгмийн ажилтнууд Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн ажилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009