Үйл явдал1 мин унших
“Эрхмийн дээд ижий-2026” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, ээжүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ

Төв аймгийнхаа “Эрхмийн дээд ижий-2026” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, ээжүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Энэ үеэр улс, аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, ур ухаанаа зориулан яваа эрхэм сайхан ээжүүдийн төлөөлөл Эрдэнээгийн Байгальмаа, Дамдинсүрэнгийн Бямбаням, Түвшинтөрийн Танангаа, Чулуунбатын Бямбасүрэн, Нарангэрэлийн Энхцэцэг, Тунгалагийн Цэцэгдэлгэр, Шагдарын Пүрэвсүрэн, Хас-Очирын Ханд, Доржийн Батбилэг нарыг аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбараас “Эрхмийн дээд ижий”-ээр өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.
Төв нутгийнхаа нийт ээжүүд, эмэгтэйчүүд дээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр "Март-8"-ны баярын мэндийг өргөн дэвшүүлье.



