Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр 1000 ээж “Эхийн алдар” I, II зэргийн одонгоо гардан авч байна. Одон гардуулах ёслол 2026 оны 5 дугаар сарын 25, 26, 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж, нийслэлийн 9 дүүргийн нийт 4000 “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаалаа.

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
• Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
• Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн хороо
• Монголын Хүүхдийн ордон
• Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Асрууд нь одон гардан авч буй ээжүүдийн ар гэр, үр хүүхэд, найз нөхөд, дагалдан ирсэн иргэдэд зориулсан тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой.
“Хөөрхөн нүүрний шидэт асар”
Хүүхдүүдийн хүссэн үлгэрийн баатар, хүүхэлдэйн дүрийг нүүрэн дээр нь зурж өгч, баярт мөчийг нь илүү дурсамжтай болгож байна.
“Эрүүл мэндийн асар”
Иргэдэд эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл зөв хооллолт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн 5 хүртэлх насны 500 хүүхдэд шүдний сойз бэлэглэж байна.
“Бяцхан үрсийн хоолны асар”
Ээжүүд хүүхдээ хөхүүлэх, хооллох, амраах боломжтой тав тухтай орчныг бүрдүүлжээ.
“Живх солих асар”
Бага насны хүүхдийн живхийг аюулгүй, цэвэр орчинд солих нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
“Бяцхан баатруудын асар”
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвөөс хүүхдүүдийн бүтээлч оролцоог дэмжсэн хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Төв талбайд 12 метр урттай “Ээждээ баярлалаа” сэтгэгдлийн самбар ажиллаж байгаа бөгөөд хүүхдүүд “Миний ээж хөөрхөн”, “Ээждээ хайртай”, “Миний ээж хамгийн сайн хүн” зэрэг халуун дулаан үгсээ бичиж, ээждээ талархлаа илэрхийлж байна.
Ээж хүн бол зөвхөн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэгч бус, гэр бүл, нийгэм, үндэстний ирээдүйг бүтээж буй үнэт баялаг билээ.
Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос “Эхийн алдар” одон хүртэж буй нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, Төв талбайд ажиллаж буй үйлчилгээний асруудаар үйлчлүүлэн баярт мөчөө гэр бүлтэйгээ илүү тав тухтай, дурсамжтай өнгөрүүлэхийг урьж байна.